Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цухалзаж, баталгаатай эх сурвалжийн мэдээллийг олон нийт хүлээж байлаа. Тэгвэл ЭМЯ-наас дөнгөж сая буюу 22 цаг 50 минутанд албан ёсоор мэдээлэл өглөө. Мэдээллээр "Тусгай үүргийн онгоц өчигдөр БНСУ-аас иргэдээ авчирсан.
Энэхүү онгоцоор ирсэн иргэдийн дотроос БНСУ-аас ирсэн 2 иргэн, Франц Улсаас ирсэн 1 иргэн нийт гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Хавьтлуудыг нарийн судалж байна. Тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа. Францаас Сөүлээр дамжин ирсэн иргэний биеийн байдал хүнд байна. Бид шаардлагатай арга хэмжээг авч байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын 9 хүнийг тусгаарлаад байна" гэлээ.
ЗГ, УОК-ын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай нийт 750 гаруй иргэнээ авч ирсэн юм байна.
ЭМЯ: Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|