ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Хурлын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески АНУ-ын зүгээс Монгол Улсад 3,3 тэрбум төгрөгийн хандив үзүүлж байгаагаа дуулгалаа.
Тэрбээр “АНУ-ын Засгийн газраас олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан “covid19” цар тахлын үд хариу арга хэмжээ авч ажиллаж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын хүүхдийн сан 3,3 тэрбум төгрөг буюу 1,2 сая ам.долларын тусламж үзүлж байгааг дуулгахад таатай байна.
АНУ-аас үзүүлж буй энэхүү тусламжийг эрсдлийг үнэлэх болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа аппаратаар хангах гэх мэт ажлуудад зориулна.
“Covid19” хүн бүрийн санааг зовоож байна. АНУ энэ цар тахлыг зогсоохын тулд өргөн хэмжээгээр ажиллаж байна.
Монгол Улсын засгийн газар өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Ажил мэргэжилдээ хувиршгүй үнэнч байгаа Эрүүл мэндийн яамнынханд талархаж байна. Өнөөдрийн энэ тусламж бол бидний тууштай хамтын ажиллагааны илрэл юм” гэлээ.
АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ |
|