Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийж байна. (2020.03.25)
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр халдвар авсан хүний нийт тоо дэлхийн хэмжээнд 375 498, нийт нас баралт 16362 болжээ.
Итали, Испани, АНУ, Франц, Герман зэрэг улс орнуудад халдварын тархалт маш өндөр байна.
Итали улсын хойд гурван мужид халдвар хурдан тархаж байгаа бөгөөд нас баралт 10.3 хувьд хүрчээ.
АНУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 14 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх 18-45 насны залуу хүмүүс байна. Хүн амын дунд өндөр тархаад ирэхээрээ залуу хүмүүс их өвчилж байгаа нь харагдаж байна гэлээ.
ДЭМБ: 18-45 насны залуу хүмүүс халдвар авах нь нэмэгдэж байна |
|