Баасан, 2024-11-22
ХӨСҮТ: Эмнэлэгт байгаа уушигны хатгалгаатай хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авсан

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Энэ нь эмнэлэгт байгаа уушигны хатгалгаатай хүмүүсээс коронавирус байна уу гэж тандалт судалгаа хийж байна гэсэн үг. 
 
Мөн гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бусад шинжилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалтад байна. 
 
Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст шинжилгээ хийсэн. Давтан шинжилгээ хийгдсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг хийж байна.
 
Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн байна. Мөн эдгээд гарсан хүнд гурван удаа заавал шинжилгээ хийх ёстой. Учир нь дутуу эмчилвэл гараад халдвар тараах магадлалтай.
 
Тусгаарлагдах байранд 14 хоноод гарч байгаа иргэд гараад 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах нь маш чухал. Үүнийг бид цагдаа, тагнуултай хамтраад хянана. Иргэд өөрийгөө хуурч болохгүй" гэв. 

ХӨСҮТ: Эмнэлэгт байгаа уушигны хатгалгаатай хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авсан
2020-03-25 11:31:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ