Ням, 2024-11-24
ХӨСҮТ: Коронавирусийн халдварын тохиолдол 11 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 221 хүнд шинжилгээ хийсч дууслаа. Ингээд эдгээр хүмүүс дотроос нэг коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар 11 боллоо. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хянаж байгаа. Хяналтан дотроос гарсан. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаад, тусгаарлах байрнаас гараад дахиад 14 хоног гэртээ тусгаарлагдана. Давтан шинжилгээ хийнэ. 
 
Тандалтын чиглэлээр 25 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
 
Тусгай үүргийн онгоцноос гадна гуравдугаар сарын 25-ны өдөр нэг сэжигтэй тохиолдол илрэн, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна.  ХӨСҮТ-д нийт 184 хүн хянагдаж байна.
 
Халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна. Бид халдварыг цаашид тархаахгүй байх чиглэлд маш сайн анхаарч ажиллаж байна." гэлээ. 

 


ХӨСҮТ: Коронавирусийн халдварын тохиолдол 11 боллоо
2020-03-26 11:22:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0