ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тандалтын зорилгоор авсан 28 хүний шинжилгээний хариунд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 71 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ дэс дараатай шинжилгээнд оруулж байна. Одоо Токио-Улаанбаатараас ирсэн 100-гаад хүнд шинжилгээ хийхээр бэлдэж байна. Энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдаж байна.
Халдвар авсан өвчтөнүүдийн биеийн байдал тогтуухан, янзандаа байна" гэв.
ХӨСҮТ: Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа |
|