Баасан, 2024-11-22
Д.Нямхүү: Монголд коронавирусний сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.29/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
 
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 
 
Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт дөрөв, нийт 32 хүний шинжилгээнд шинэ коронавирус илрээгүй. 
 
2020 оны гуравдугаар сарын 28-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нэмж халдвар илрээгүй.  
 
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 сэжигтэй тохиолдол хянагдаж байна.
 
Дархан-Уул аймаг ХӨСҮТ-д хийдэг шиг шинэ коронавирусний шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон. Тийм учраас Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг хойд аймгуудын шинжилгээг хийнэ. Нийт дөрвөн аймагт КОВИД-19 халдварыг оношилдог болгохоор ажиллаж байна. 
 
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна" гэв. 
 
 

Д.Нямхүү: Монголд коронавирусний сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй
2020-03-29 11:46:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ