Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.29/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3883 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Одоогийн байдлаар 2483 иргэн тусгаарлалтад байна. Галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.
Тусгаарлах байранд байгаа иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Халдварт өвчин учир эрт илрүүлж, тандах, тусгаарлах шаардлагатай. Цахим сүлжээгээр энэхүү өвчнийг эмчилж чадна хэмээн цуурхал тарааж, бидний ажилд саад болж байна" гэв.
Я.Буянжаргал: Цахим сүлжээнд эм санал болгож, цуурхал тарааж болохгүй |
|