Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.30/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3886 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Одоогийн байдлаар 2368 иргэн тусгаарлалтад байна. Үүнд жирэмсэн хүн 43, 0-5 насны хүүхэд 68 байна.
Тусгаарлах байранд 337 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.
Сүүлийн 24 цагийн дотор түргэн тусламжийн утаснууд 1757 дуудлага хүлээн авсан. Бид 100, 103, 323002, 119 гэх дугааруудаар зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн 119 дугаарын утсанд 24 цагт 189 дуудлага ирсэн. Гэхдээ үүнд тоглож залгасан дуудлага 18, авахаар утсаа тасалж байгаа дуудлага 38 байна. Иргэдийг утсаар тоглох болохгүй гэдгийн анхааруулмаар байна. Цаана нь маш олон иргэд зөвлөгөө авах гэж хэрэгцээ байгаа учир үүнд саад болохгүй иргэнийхээ хариуцлагыг хүлээхийг хүсэж байна" гэв.
"КОВИД-10 халдварын талаар зөвлөгөө өгдөг утас руу залгаж, тоглох тохиолдол их байна" |
|