Баасан, 2024-11-22
Я.Буянжаргал: Эмчийн өөдөөс талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна

  ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн ажиглаж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй байна.
 
Иргэдээс гомдол, санал хүсэлт их ирж байна. Гомдлын агуулгыг үзвэл, өрөө жижигхэн байна. Өрөөнд дасгал хийх боломжгүй байна. Хоол амтгүй байна. Нохойны хоол өгөөд байна. Би цэргийн госпитал, ХӨСҮТ-д хэвтмээргүй байна. Эх нялхас, Өргөө амаржихад хэвтмээр байна гэж байна. Эмчийн өөдөөс талх шидэж байна. Мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Ийм байдал гаргамааргүй байна. Энэ бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд авираа татах хэрэгтэй байна.
 
Иргэдээ тусгай үүргийн онгоцоор авдаг улс маш цөөхөн. Таван одтой зочид буудалд байрлуулж байгаа улс ч байхгүй. Хэн нэгнийг уйлж дууллаа гээд тусгаарлах хугацааг дуусгачихдаг юм биш. Энэ бол иргэн таны үүрэг. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд ч үүнийг анхаарч, онгоцонд суухаасаа өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэрвээ шийдээд ирж байгаа бол үүргээ ухамсарлаж асуудал гаргахгүй байх хэрэгтэй" гэлээ. 
 
Мөн хүний эрхийг хүндлээд эдгээр иргэдийн нэр усыг зарлах шаардлагагүй гэдгийг ч онцолсон юм. 

Я.Буянжаргал: Эмчийн өөдөөс талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна
2020-03-31 12:54:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ