Баасан, 2024-11-22
ХӨСҮТ: Монголд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

 ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн уушигны хатгалгаатай хүмүүсээс тандалтын шугамаар авсан 23 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлагдан хянагдаж байсан хоёр Турк иргэний шинжилгээ эерэг буюу коронавирусийн халдвартай гарсан. Ойрын хавьтлын 10 хүнийг тусгаарлан, шинжилгээ хийж хянаж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн ажиглалтад байна" гэв. 
 
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 
 
-Халдвар илэрсэн Турк иргэдийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 
 
-Гуравдугаар сарын 28-нд БНСУ-ын Засгийн газраас өөрийн тусгай үүргийн онгоцоор манай улсад байгаа иргэдээ авахаар ирсэн. Энэ онгоцоор Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Энэ нь Монгол Улсын хуульд байдаг. Онцгой байдлын үед монгол хүний адил ар гэрийнхэн нь ирэх ёстой гэж дипломат ёсоор зөвшөөрөгдсөн байдаг. Тэднийг ирэхэд нь тусгаарлаж, үйлчилсэн иргэдэд ч зөвлөгөө өгч тусгаарласан байсан. Ингээд шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээ авахад коронавирус илэрсэн. Тиймээс эмчилгээ хийж, хянаж байна. 

ХӨСҮТ: Монголд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
2020-04-01 11:33:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ