Даваа, 2024-05-13
ЭМЯ: Коронавирусийн халдвар хэдэн сарын дотор буурчихгүй, магадгүй олон жил нүүр тулна гэж эрдэмтэд үзсэн

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн эхэнд "ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 205 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий захирал "Бид анх олон удаа олон орныг хамарсан ийм цар тахалтай нүүр тулж байна. Тиймээс улс орон бүгд нэгдмэл нэг санаатай байж, энэхүү тахалыг давж гарна" гэсэн. 
 
АНУ, Итали, Франц улсад өвчлөл их байна. Манай оронд 2272 хүн тусгаарлах байранд байна. Халдвар авсан хоёр хүн эдгэрээд эмнэлгээс гарч, тусгаарлах байранд шилжсэн. Манайд эмнэлзүй маш бүдэг илэрч байна. Тиймээс иргэд биеэ анзаарахгүй, нууц үедээ явж байгаад халдвар тараах вий. Бид эмнэлзүйн байдалд анхаарч ажиллана. 
 
Коронавирусийн халдвар бол хэдэн сарын дотор буурчих юм биш. Магадгүй олон жил нүүр тулж явна гэж эрдэмтэн судлаачид үзсэн байна. Коронавирусийн үед хөл хорионы дэглэм маш чухам. Нэг л өдөр алдвал өвчлөл 40 хувиар нэмэгдэнэ. Учир нь шинж тэмдэггүй тохиолдол их бий. Тиймээс иргэд амны хаалтаа байнга хэвшиж хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв. 
 

ЭМЯ: Коронавирусийн халдвар хэдэн сарын дотор буурчихгүй, магадгүй олон жил нүүр тулна гэж эрдэмтэд үзсэн
2020-04-01 11:46:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0