Ням, 2024-11-24
ЭМЯ: Дархан, Сэлэнгэд хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарласан

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт хийдэг мэдээллээ сэтгүүлчдэд өглөө.  Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Та бүхэнд мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 206 оронд шинэ төрлийн коронавирус бүртгэгдлээ. Гуравдугаар сарын 26-ны өдөр 500 мянган хүн өвчилж байна гэсэн. Тэгвэл 6 хоногийн дараа 900 мянгыг давчихлаа.  Өвчлөл асар хурдтай тархаж байгаагийн илрэл энэ. Дэлхий дахинд нас баралтын түвшин нэмэгдсээр байна. Анх 3.2 хувь гэж байсан бол одоо 4.3 боллоо. Италид нас баралтын түвшин хамгийн өндөр байга. Ний өвчлөгсдийн 12 хувь нь нас барж байна.  100 жилийн өмнө дэгдсэн Испанийн тахлын нас баралтын индекс 1.8 хувь байсан. Тэгвэл шинэ төрлийн коронавирусийн нас баралтын индекс 2.4 байна. Тэгэхээр ямар аюултай вэ гэдэг нь харагдаж байгаа юм. 
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Сэлэнгэд байгаа эмэгтэй Турк, Солонгос зэрэг орнуудаар аялсан. Уушигны хатгалгааны шинж илэрсэн. 14 хоногийн тусгаарлалтаас гарсан ч хатгалгаа, ханиад нь эдгээгүй. Тиймээс дахин тусгаарлалтад авсан. Ойрын хавьтлын 7 хүнийг тусгаарлаад байна. Нөгөө хүн нь ОХУ-аас ирсэн оюутан. Хатгалгаатай хүн байгаа" хэмээлээ.
 
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Дэлхий дахин 932 мянган хүн вирусээр өвчилж, 47 мянган хүн нас бараад байна. Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдсэн. Нас баралтын хувь тархалт өндөр байгаа орнуудад харьцангуй байна. Италид 12, Испанид 8, АНУ-д 1.2 хувьтай байгаа. Хятад улс сүүлийн үед шинж тэмдэггүй тохиолдлуудыг нэмж тоолж эхэлсэн. Шинж тэмдэггүй өвчлөгсөд их байгаагаас шалтгаалж өвчин зөөвөрлөж байна" хэмээлээ. 

ЭМЯ: Дархан, Сэлэнгэд хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарласан
2020-04-02 11:21:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0