ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Турк иргэний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 15 болж, үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн байна.
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 284 хүнээс өнөөдөр шинжилгээ авахаар төлөвлөөд байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Коронавирус илэрсэн Турк иргэний тухай мэдээлэл өгөөч?
-Батлагдсан 15 дахь тохиолдлын тухайд 13, 14 дэх тохиолдолтой хавьтал байсан иргэн байгаа. Үлдсэн хавьтлуудыг хяналтдаа авсан. 12 иргэн бий. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн.
-Тусгаарлагдаад гарсан иргэн ээждээ утсаа үлдээгээд гадуур явсан мэдээлэл гараад байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-НЭМГ-аас ийм мэдээлэл гарсан байсан. Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ авна.
Д.Нямхүү: ХӨСҮТ-д хянагдаж байсан Турк иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо |
|