Ням, 2024-11-24
ХӨСҮТ: Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор коронавирусийн халдвар 212 улсад бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 1.5 сая хүн халдвар авсан байна. АНУ, Итали, Турк, Франц, Их Британи улсад халдвар хурдтай тархаж байгаа хэвээр байна. Ажиглалтад нийт 1572 хүн байна. 194 хүн өчигдөр тусгаарлах байрнаас гарсан. 
 
Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор нийт 257 зорчигч ирсэн. ДЭМБ-аас "Ковид19 нь цаашид хэрхэх тухай хэлэх боломжгүй байна. Улс орнууд, иргэд эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг анхааруулсаар байна" гэв. 
 
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалтын шугамаар хийсэн 21 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдөр ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 257 хүний 84 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авч ирэн тусгаарлаж,  эмчилгээнд оруулж байна. Түүний ойрын хавьтлын 15 хүнийг мөн ХӨСҮТ-д авч ирээд байна. 
 
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллаж, бидэнд баяр хүргэж, урам өгсөн. Мөн ОБЕГ-т цугларсан хандивын мөнгөнөөс яг ачаалалтай ажиллаж байгаа 200 хүнд 500 мянгаас 1 сая төгрөгөөр урамшуулах болсноо мэдэгдээд байна. Түүнчлэн ЭМЯ-нд цугларсан мөнгөнөөс бидэнд урамшуулал олгосонд талархаж байна" гэлээ. 

ХӨСҮТ: Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан
2020-04-09 11:31:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0