ЭМЯ-наас "Ковид 19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.10/ мэдээллээ өгч байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд ХӨСҮТ болон Монголд Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй.
Нийт 121 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас халдвар илрээгүй. Энэ дотор Дорноговьд тусгаарласан иргэний шинжилгээ багтаж байгаа. Дорноговьд тусгаарласан иргэнээс халдвар илрээгүй гэсэн үг. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтал болох 15 хүнээс коронавирус илрээгүй.
БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн 83 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж, эмчлэгдэж байна” гэв.
“Халдвартай иргэний ойрын хавьтлын 15 хүнээс коронавирус илрээгүй” |
|