Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Шинэ төрлийн коронавирусийн өвчлөл 212 улс оронд бүртгэгдээд байна. Азийн орнуудаас Солонгос, Япон зэрэг улсад өвчлөл өсөлттэй хэвээрээ гарчээ. Үүний шалтгааныг нэг хүнийг үзүүлэх гэж 2-3 хүн хүн ирж эмнэлэгээс халдвар авсан нь тогтоогджээ.
Улсын III эмнэлэгт хийсэн судалгаагаар судасны бөглөрлийг оношлуулах нэг хүнийг дагаж 8-10 хүн ирж байна гэв. Иймээс шаардлагагүй тохиолдолд эмнэлэгийн байгууллагаар олон хүн дагуулж үйлчлүүлэхгүй байхыг хүслээ.
COVID-19-ийн тархалт 4-5 дугаар сард эрчимтэй үргэлжлэхээр байна.
Өнөөдөр манай улсын хэмжээнд 16 хүн халдвар авч, 4 хүн эдгэрч 12 хүн эмчилгээ хийлгэж байна. Мөн тусгай үүргийн нислэгээр ирсэн 1410 хүн ажиглалтад байна. Өчигдөр 167 хүн ажиглалтаас гарсан байна.
ЭМЯ: Эмнэлэгээр үйлчлүүлэхдээ олон хүн дагуулж үйлчлүүлэхгүй байхыг хүслээ |
|