Ням, 2024-11-24
Д.Нямхүү: Нэг хүн эдгэж, шинээр 13 тохиолдол бүртгэгдэж нийт 30 тохиолдол боллоо

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас коронавирусын дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
 
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд таван хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. 
 
502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
 
Мөн ОХУ-аас ирсэн 19-23 насны 31 оюутанд хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ" гэв.

Д.Нямхүү: Нэг хүн эдгэж, шинээр 13 тохиолдол бүртгэгдэж нийт 30 тохиолдол боллоо
2020-04-14 11:17:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0