Баасан, 2024-11-22
ЭМЯ: "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

"Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэ талаар дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас өөрсдийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдээллээ. 
 
Тодруулбал, өчигдөр /2020.04.14/-ний өдөр "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн коронавирусийн халдвар авсан гэдэг нь түргэвчилсэн оношлуураар илэрсэн юм. Харин энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийхдээ "Түргэвчилсэн оношлуур нь баталгаатай гэсэн үг биш. Дэлхий нийтэд түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид дээрх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлаж нарийн шинжилгээ авсны дараагаар албан ёсны хариу нь гарна" гэсэн юм. 
 
Улмаар яаралтай ХӨСҮТ-д тусгаарлаж нарийн мэргэжлийн шинжилгээ хийхэд манай хоёр иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй ажээ.

ЭМЯ: "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-04-15 09:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ