Баасан, 2024-11-22
Ногоо худалдаж аваад усанд дэвтээн угааж байхыг зөвлөж байна

Дэлгүүрээс ирээд, коронавирус тархахаас сэргийлэхийн тулд ногоо, өргөст хэмх, улаан лоолийг усанд 10-15 минут байлгахыг Оросын онц байдлын яамны мэргэжилтнүүд зөвлөж байна. “Ногоо, жимс жимсгэнийг сайтар угаах хэрэгтэй. Ногоон навч, улаан лооль, өргөст хэмхийг усанд 10-15 минут дэвтээж, дараа нь ус гоожуулан сайн угаах хэрэгтэй” гэж Онц байдлын яамны зөвлөмжид дурджээ.
Энэ зорилгоор саармагжуулагч угаах хэрэгсэл ашиглан, дараа нь үүнийгээ сайтар угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. “Хуванцар, металл юмуу шил гэсэн хатуу савтай бүтээгдэхүүнийг ус, савангаар угаах хэрэгтэй. Ногоо, жимсийг сав, уутнаас гаргахдаа,  гал зуухны  дээр нь тавьдаг хэрэгслүүдийг цэвэрлэх хэрэгтэй гэж бас зөвлөж байна.
Үүнээс гадна, мөн вирус устгадаг  ахуйн цэвэрлэгч хэрэгслүүдийг ашиглан, ширээ, хаалганы бариул, сандал, гажетийг тогтмол  цэвэрлэн, ариутгаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ногоо худалдаж аваад усанд дэвтээн угааж байхыг зөвлөж байна
2020-04-20 09:35:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ