Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.20/ ээлжит мэдээллээ өгч байна.
ЭМЯ-нд хоёрдугаар сараас хойш 17 орноос 98 монгол иргэн хандаж, зөвлөгөө авчээ. Гадаадад манай 13 иргэн коронавирусний халдвар авсан байсан.
Үүнээс Швейцарт байсан хоёр иргэн эмчлэгдээд тусгаарлалтын хугацаа нь дуусаад шинжилгээ нь сөрөг гарч, эдгэрсэн байна. Шведэд байсан хоёр монгол иргэн мөн эдгэрээд эмнэлгээс гарсан гэж мэдээллээ.
Ирландад халдвар авсан байсан дөрвөн иргэн эмчилгээ амжилттай өндөрлөж, одоо шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. ОХУ-д гурван тохиолдол илэрсэн, эмчлүүлж байгаа. БНСУ-д халдвартай нь тогтоогдсон хоёр монгол иргэн эдгэрсэн байгаа. Нэг нь гэрээр, нөгөөх нь эмнэлэгт эмчлүүлсэн байна.
Гадаадад халдвар авсан 5 хүн бүрэн эдгэрчээ |
|