Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвар, тархалттай холбоотой өнөөдрийн /2020.04.20/ ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол илрээгүй. Та бүхэнд сайн мэдээ дуулгая. Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс тусгаарлалтад шилжлээ.
Харин ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүнээс давтан шинжилгээ авахад 16 хүнээс нь халдвар илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ.
Энэ халдвар авсан иргэн нь Москвагаас Улаан-Үүдэд ирээд, Улаан - Үүдээс эх орондоо ирсэн хүн байна. Тухайн иргэн нь ОХУ-ын Төмөр замын дээд сургуульд сурдаг оюутан” гэлээ.
ОХУ-аас ирсэн нэг оюутнаас КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ |
|