Баасан, 2024-11-22
“Интермед” эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс КОРОНАВИРУС илэрлээ

Шинэ төрлийн төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.21/ мэдээллээ өглөө. Коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийв.
 
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр ХӨСҮТ нь 341 хүнээс шинжилгээ хийсэн. Бүгдээс нь халдвар илрээгүй. 
 
Өнөөдрийн байдлаар 154 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.
 
Өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц ирсэн. Тухайн 69 настай иргэн нь сүүлийн долоон хоног амьсгал нь бачуурч, ханиалгасан байна. Хоёр уушгиндаа хатгаатай ирж хэвтсэн. “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэмэх гарсан байна. Гэхдээ ХӨСҮТ өнөөдөр PCR шинжилгээг хийж баталгаажуулна. ХӨСҮТ-д энэ шинжилгээг хийж байна.
 
Гэвч энэ хүн нь халдваргүй гарах болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэхээр 69 настай иргэний хүүхэд нь нэгдүгээр сарын 7-оос хоёрдугаар сарын 7-нд БНСУ-д яваад ирсэн. Ингээд тооцоод үзэхэд түүнээс хойш хоёр сар гаруй хугацааг өнгөрөөсөн байна. Хэрэв халдвартай байсан бол нууц хугацаа дуусаж, илрэх байсан гэж үзэж байгаа. Гэхдээ 69 настай иргэнтэй ойр байсан, үйлчилж байсан гурван иргэнийг тэнд нь тусгаарласан. “Интермед” эмнэлгийнхэнд зөвлөгөө заавар өгөөд хянаж байна. Үдээс хойш PCR шинжилгээний хариу гарна” гэлээ.

“Интермед” эмнэлэгт хэвтсэн өвчтөнөөс КОРОНАВИРУС илэрлээ
2020-04-21 11:20:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ