Баасан, 2024-11-22
ХӨСҮТ: Москвагаас ирсэн оюутнаас 13 хоногийн дараа давтан шинжилгээгээр СOVID19 илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдээд буй. Нийт 2.7 сая хүн өвчилж, 190 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 4774 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 60 мянга гаруй хүн өвчлөөд байна. ОХУ-д хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсаар байна. Шаардлага зөрчсөн хүмүүсийг 5000 рублиэр торгох арга хэмжээ авч байгаа. 
 
Манай улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Тусламж үйлчилгээ хэвийн байна. 119 утсанд 220 дуудлага ирсэн. Гадаадад байгаа иргэд заавар, зөвлөгөө авч байна. 
 
     ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг Дархан-Уул аймагт хийж байна. Тандалтын шугамаар хийсэн 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 
 
Туркийн бас нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарч байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. 13 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрч байна. Энэ нь Москва хотод сурч байсан оюутан байна" гэлээ. 

ХӨСҮТ: Москвагаас ирсэн оюутнаас 13 хоногийн дараа давтан шинжилгээгээр СOVID19 илэрлээ
2020-04-24 11:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ