Хүний хэрэглэж байгаа цай яагаад урт наслуулж байгаа нууцыг олж тогтоосн талаар ОХУ-ын Риа Новости нэгэн сонирхолтой мэдээллийг өөрийн сайтад мэдээллээ. Владислав Стрекопытов бол эрдэмтэн хүн. Тэрээр өрнө, дорны урт наслалтыг цайтай холбон судалж буй нэгэн. БНХАУ болон зарим орнуудад цайг эмчилгээний зориулалтаар өдөрт байнга ууж байх зөвөлгөөг хүргүүлж байна. Усны араас цай хүний хэрэглээний гол амин судал болоод удаж байгаа. Тэгвэл 3500-4000 жилийн тэртээ хятадууд цайг эмчилгээний зориулалтаар, зүрх судалны үйл ажиллагаа, дархлааны хэвийн байдлыг хадгалахын тулд байнга цай ууж ирсэн талаар түүхэнд үлдсэн байдаг. Мэдээж торгоны замаар энэ соёл хүн төрөлхтний ундны усны хэрэглээ, соёлын өөрчилсөн байдаг.
Өнөөдөр бид бүхний хэрэглэж байгаа ямар ч төрлийн цай байсан ганц л навчаар эх үүсвэрээ бүрдүүлж байгаа. Тэр нь “Camellia Sinesis” гэдэг навч нь цайг янз бүр хийх түүхий эд нь болж өгдөг. Ингээд цайг ерөнхийдөө гурав ангилж энэхүү навчийг ч үүнд багтаан тооцдог болсон байна. Эхнийх нь хятадын , энэтхэгийн болон юньнаны гэж. Эдгээр төрлөөс хамаарч цайны орц, гарал үүсэл, эмчилгээ үзүүлэх өндөр чадвар зэрэг нь тогтоогддог аж. Сорт гэж хэлж болно. Цай нь стрессийг тайлахаас гадна, хүний биеийг эрүүлжүүлж байдаг байнгын минерал бүхий эмчилгээний бодис өөртөө агуулсан байдаг. Тэр нь хүний биеийг дотроос нь эмчилж байдаг бөгөөд биенээс гарах хүртэл бүх нүх, сувагаар өөрийн эд эсийг сэргээж байдаг. Тиймээс өдөрт заавал цай уух, цайнаас авах ёстой эмчилгээний эсийг хүртэх нь таны сонголт. Манай улсын өмнөд хөрш гэлтгүй Азийн соёл, Азийн иргэд урт удаан наслаад байна, гол нууц нь энэ гурван төрлийн цайны навчинд агуулдаг хүний биед хэрэгтэй тэр зүйлс оршдог учраас тэр.
Эх сурвалж: https://ria.ru/20200505/1570816558.html
Үхэшгүй мөнх байхын нууц... |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27