Баасан, 2024-11-22
Коронавирусээр өвчилсөн 3 хүн бүрэн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 987 иргэн ажиглалтад, тусгаарлах байрнаас 72 иргэн гарсан байна. Орон нутгийн гал тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгээс 11 эмч мэргэжилтэн 3800 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор хийсэн долоон сорьцын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илэрч батлагдсан 42 тохиолдол боллоо. 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Коронавирусийн халдвараар эдгэрч гарсан хүмүүсийг эмнэлгээс гарсны дараа хоёр удаа шинжилгээ авч байна. Гэрт гарсан дөрвөн хүнээс хоёр удаагийн давтан шинжилгээгээр гурав нь бүрэн эрүүлжсэн. Харин нэг хүн тусгаарлагдах 14 хоногийн хугацаа нь дуусаагүй байна. Бусад нь Энхсаран сувилалд 14 хоног тусгаарлагдаж байна гэв. 
Харин олон улсын хэмжээнд 215 улс оронд бүртгэгдэж 3,9 сая хүн халдвар авч, 270 мянган хүн нас барж, 1,3 сая эдгэрч эмнэлгээс гарч, 2,3 сая хүн эмчлэгдэж байна. ОХУ-д 11200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 177 мянга гаруйд хүрсэн байна. 
 

 


Коронавирусээр өвчилсөн 3 хүн бүрэн эдгэрчээ
2020-05-08 12:12:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0