Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. Орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй бөгөөд ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 247 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Мөн Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьцоос тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй байна. Монгол Улсад батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэрч, 27 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 140 өвчтөний 89 хувь нь ОХУ-аас ирсэн. Өвчтөнүүдийн дийлэнх нь эрэгтэй. Одоогоор 114 тохиолдол эмчлүүлж байна. Эдгэсэн 13 хүн сувилалд, гурав нь гэртээ байна. Эмнэлгийн ажиглалтаас гарсан иргэд сувилалд хоёр удаа, гэртээ гарсны дараа дахин хоёр удаа шинжилгээ өгч байгаа аж.
Дэлхийн 216 улс оронд COVID-19 халдвар бүртгэгдсэн байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 94 мянган хүн халдвар авч, халдварын улмаас 4 мянга гаруй хүн амь насаа алджээ.
COVID-19: Сэжигтэй тохиолдол илрээгүй |
|