Баасан, 2024-11-22
Халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхаарууллаа

Өнөөдрийн байдлаар манай улсад ажиглалтад 535 хүн шинээр орж, 157 хүн гэрийн ажиглалтад шилжсэн байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэний 5544 зорчигчдод коронавирусийн тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй байна. Одоогоор манайд батлагдсан 197, эдгэрсэн тохиолдол 95 боллоо. Харин эмчилгээнд 102 хүн байна. Биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 иргэн. ХӨСҮТ-д нийтдээ 146 хүн байна.
Харин дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Нийт 7 сая 724 мянган хүн халдвар авч, 427 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 130 мянган хүнээр, нас баралт 4 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхааруулсан байна. ОХУ-д өвчлөлийн тархац эрчимтэй хэвээр байгаа гэнэ.  
 
 
 

Халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхаарууллаа
2020-06-13 12:05:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0