Баасан, 2024-11-22
Тарваган тахлын улмаас Ховд аймагт тогтоосон хязгаарлалтыг цуцална

Ховд аймагт тарваган тахлаар өвчилсөн иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, зургаадугаар сарын 23-ны өдөр тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн Ховд аймгийн хоёр иргэний шинжилгээгээр тарваган тахлын булчирхай, уушгины хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүнд шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Улмаар өвчлөлийн нууц үе дуусаж байгаа тул Ховд аймагт тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлах асуудлаар аймгийн онцгой комисс хуралдах болжээ. 
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг хаагаад байсан юм. 

Тарваган тахлын улмаас Ховд аймагт тогтоосон хязгаарлалтыг цуцална
2020-07-05 11:44:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ