Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийн үеэр олон улсад коронавирусийн цар тахал улам нэмэгдсээр байгаа тул анхаарлаа сарниулж болохгүй гэдгийг анхаарууллаа. Мөн хөдөө, орон нутгаар аялахдаа тарваганы мах идэхгүй, цэвэр агаарт ааруул, цагаан идээгээ сайн идэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй гэдгийг зөвлөв.
Өнөөдрийн байдлаар гурван хүн эдгэрч, дараагийн шатанд шилжжээ. 22, 36, 51 настай хүмүүс аж. Нийтдээ 188 хүн эдгэрч, 32 хүн эмчилгээнд байна. Ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг амаржиж охинтой болсон байна.
Тусгаарлалтанд байсан жирэмсэн эмэгтэй амаржиж охинтой болжээ |
|