ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 330 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн хүмүүс багтаж байгаа. Мөн ачаа тээврийн жолооч нарийн сорьц багтаж байгаа. Батлагдсан тохиолдол 287 болж, 213 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 64 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. 113 хүн эмчилгээ, хяналтад байна. Бид тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэлээ хангаад байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08.47 цагт Улаанбаатараас хөөрчээ. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай аж.
Үүний зэрэгцээ, маргааш Улаанбаатар-Токиогийн чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрөх бол долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авна. Мөн нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд дахин хоёр удаагийн нислэг үйлдэх бол долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийт 1470 иргэнийг татан авах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдлээ.
| Д.Нямхүү: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэлээ хангаад байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24