Орчин үед залуучууд чихэвч зүүж хөгжим сонсох байдал газар авсан. Өдөр шөнө, өглөө оройгүй чихэвч зүүж чимээ сонсох нь эрсдэл үүсгэдэг байна. Тухайлбао чихний дотор талд байрлах жижиг мэдрэлийн эсүүд хэт чанга дуу чимээнээс болж гэмтдэг. Ийм төрлийн сонсголын бууралт дахиад сэргэдэггүй. Тэгэхээр өдөр шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппаратаар чихэвчээ сольж магадгүй. Одоогоос арван жилийн өмнө сонсгол муудах магадлалтай хүмүүсийн тоонд зөвхөн үйлдвэрт болон зам засварын ажил хийдэг хүмүүс л хамаардаг байсан. Харин одоо бол байнга чихэвчтэй хөгжим сонсох зуршилтай хүмүүс үйлдвэрийн ажилтнуудтай адил өндөр эрсдэлтэй төрөлд багтаж байна. 60 харьцах нь 60 гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Чихэвчээр хөгжмийн дууны түвшний чангарлыг талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах аюултай. Мөн аль болох толгойдоо зүүдэг чихэвч сонгох хэрэгтэй. Энэ нь гадны дуу чимээг илүү сайн тусгаарладаг учраас хөгжмөө тултал нь чангалах шаардлаггүй болно. Зөвхөн сонсголоос гадна чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх ашиггүй нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглээрэй. Мөн өөрийн чихэвчээ өөр хүнд дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
| Чихэвчнээс үүдэн сонсгол буурвал эмчлэх арга байхгүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24