"Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм.
Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам хүлээн билээ. Вакцин хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараагаар дархлаа тогтдог аж.
Энэ талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа "Улирлын томуугийн эсрэг 3 цэнт вакциныг БНСУ-аас хүлээн авсан. Томуугийн эсрэг вакциныг томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий нийслэлд 6 сартайгаас 9 настай хүүхдэд, хөдөө орон нутагт 2-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ. Хүүхдүүдэд вакцин хийхдээ вакцины талаарх мэдээллийг эцэг эхэд нь өгнө. Тухайн хүүхэд томуугийн вакцин хийлгэхээс өмнөх сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвчлөөгүй болохыг баталгаажуулан, эцэг эхээр нь гарын үсэг зурж баталгаажуулна.
Насанд хүрэгчдийн хувьд 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмадууд, архаг суурь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудад нэн тэрүүнд хийнэ" гэв.
Улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийхээр болжээ |
|