ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
-2020 оны есдүгээр сарын 28-нд Алмата-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 95 хүний шинжилгээ,
-Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээ,
-Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
-Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
-ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 4 хүний давтан шинжилгээ,
-Сайн дураар шинжилгээ өгсөн 74 хүний шинжилгээ хамрагдаж байна" гэлээ.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75 хүн, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй 4 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 35 хүний давтан шинжилгээ, Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 19 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ, тусгаарлах байранд буй 154 хүний шинжилгээ, үүрэг гүйцэтгэсэн 7 эмч, ажилтны шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээ хийгдсэн. Коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн 305 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д найман хүн эмчлэгдэж байна. Зургаа нь хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна" гэлээ.
Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж буй хоёр хүний бие хүндэвтэр байна |
|