Орон даяар явагдаж буй улирлын томуугийн дархлаажуулалт явагдаж байна. Монгол Улс 509.5 мянган хүн тун томуугийн вакцин оруулж ирсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс гурав дахин их хэмжээний вакциныг зорилтот бүлгийнхэн буюу бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй иргэд болон өндөр настнуудад хийж байна. Мөн вакцин хийлгэх хүсэлт тавьсан байгууллага, хамт олон, иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж.
55000 гаруй хүн томуугийн вакцин хийлгэх хүсэлт гаргасан. Эхлээд бид зорилтот бүлгийн хүмүүстээ дархлаажуулалт хийнэ. Засгийн газар дахин 100 мянган хүн тун томуугийн вакцин авахаар захиалжээ. Улс орнуудад томуугийн вакцины хүртээмж дутагдалтай байна.
Томуугийн дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Аравдугаар сарын 20-ны мэдээгээр улсын хэмжээнд 398 мянган хүнийг томуугийн вакцин хамруулсан. Зорилтот бүлгийнхний 78.9 хувийг дархлаажуулсан. Томуугийн халдварт хамгийн өртөмхий 6 сартайгаас есөн насны хүүхдийг эхний ээлжинд дархлаажуулалтад хамруулсан. Вакцины хүрэлцээ нэмэгдсэн тул Улаанбаатарт нэмж, 10-13 насны хүүхдийг дархлаажуулж эхэлээ. Аймгуудад 2-5 насныхны томуугийн дархлаажуулалтад хамруулж байна.
| Нийслэлд нэмж 10-13 насныхныг томуугийн дархлаажуулалтад хамруулж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24