Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360+”, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй “Garcinia” болон “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авч, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.
Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
''L-CARNITINE 360+'', ''GARCINIA'' Зэрэг эм бэлдмэлүүдийг хурааж устгалд орууллаа |
|