Баасан, 2024-11-22
Монгол улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 340 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.10.27) нэг хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрсэн талаар мэдээллээ. 
 
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 340 болж байна. Үүнээс 312 нь эдгэрсэн бол 28 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй юм.
 
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 20 хүний биеийн байдал хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ "Covid-19" цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 86167 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 31025  хүн тусгаарлагджээ.

Монгол улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 340 боллоо
2020-10-27 13:07:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0