ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн гурав хоногт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүнээс коронавирус илэрлээ. 10-р сарын 28-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, Алтанбулагийн боомтоор ирсэн 3 хүн, тус боомтоор ирсэн 5 жолооч 35, 42 настай монгол эрэгтэй,ОХУ-ын иргэн 27-той эрэгтэй хүнээс коронавирус илэрлээ.
Монголд батлагдсан тохиолдол 349 боллоо. 307 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт дууссан байна. ХӨСҮТ-д 36 хүн эмчлэгдэж байгаагаас 28 нь хөнгөн, найман хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 63 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.
Д.Нямхүү: Сүүлийн гурав хоногт есөн хүнээс коронавирус илэрч батлагдсан тохиолдол 349 боллоо |
|