Баасан, 2024-11-22
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

Баян-Өлгий аймагт хоёр хүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байсан юм.
 
Тэгвэл тус сэжигтэй тохиолдолд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Баян-Өлгий аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Тус хоёр хүн өнгөрсөн сард тусгай үүргийн онгоцны нислэгээр Казахстан улсаас ирээд 21 хоногийн тусгаарлалтаас гарч Баян-Өлгий рүү буцсан хүмүүс байсан аж. Тэдгээрийн нэгнээс өчигдөр коронавирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан PCR шинжилгээ авсан нь энэ юм. 
 
Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан гэх мэдээлэл тархаад буй бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад замын хөдөлгөөн хэвийн горимд байгааг мэдээллээ. 

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
2020-11-03 11:18:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0