ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа иргэдийг хариуцлагатай байж, амны хаалтаа сайтар зүүхийг анхааруулан мэдээлэл өгөв. Тэрбээр "Халдварын клиникт ажиглалтад байсан сувилагчаас халдвар илэрлээ. Бид эмч, сувилагчдын багийг 14 хоног эмчилгээ хийснийх нь дараа 14 хоног тусгаарлан ажиглаж, шинжилгээ авдаг. Энэ нь дэлхий дахинаа эмнэлгийн эмч ажилчид халдварт өртөх эрсдэл маш өндөр байгаа үед Монгол Улс энэ эрсдэлийг бусад улсаас ч илүү онцгой анхаарч, тусгаарлаж буй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, тухайн сувилагчийн ажиглалт тусгаарлалтад байх хугацааны хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн гэсэн үг. Коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгаа тул иргэд өөрсдийгөө өвчлүүлэхгүй байх, ойрын хүмүүсээ халдварт өртүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарч эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, хүн бүхэн амны хаалт зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна.
Иргэд өмнө нь 2020 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд зөвлөмжийг маш сайн дагаж байсны учир халдвараас сэргийлж чадсан. Тэр үе рүүгээ эргэж ороосой гэж хүсэж байна.
Коронавирусийн эсрэг вакцин гараагүй байгаа энэ үед найдвартай хамгаалах зүйл бол амны хаалт гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс амны хаалтаа зүүе гэж уриалж байна" гэв.
А.Амбасэлмаа: Вакцин гараагүй байгаа энэ үед найдвартай хамгаалах зүйл бол амны хаалт |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27