Монгол Улсад тусгаарлагдаж байсан хүмүүсийн 20 дахь хоног дээр буюу тусгаарлалтаас гарахаас нэг хоногийн өмнө 4 хүнээс коронавирус илэрлээ. Энэ тохиолдлыг өчигдөр ЭМЯ шууд мэдээлэв.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс юм. Энэ хүмүүсийн давтан шинжилгээнээс буюу 20 дахь хоног дээр нь коронавирус илэрлээ. Мөн өнөөдөр нэмэгдсэн нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолоочоос илэрсэн" гэлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 362 болж байна.
Хилийн чанадад халдварын эрсдэл маш өндөр байгаа учраас Монгол Улс байнгын бэлтгэлтэй байх ёстой, иргэд амны хаалтаа тогтмол зүүж гараа угаах дадлаа огтхон ч орхигдуулж болохгүйг албаны хүмүүс анхааруулсаар байна.
Тиймээс тусгаарлалтын 21 хоногийг багасгах шаардлагагүй гэдгийг шийдвэр гаргагчдын зүгээс мэдэгдсэн юм.
Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн алба:
Халдвар тархах гурван том эрсдэл байгааг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар олон нийтэд удаа дараа хэлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг хэлсэн билээ.
Хэрэв хил дотроо Covid-19 цар тахал алдаж, бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авахуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.
| Тусгаарлалтын 20 дахь хоног дээр 4 хүнээс коронавирус илэрлээ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02