Баасан, 2024-11-22
Халдвар илэрсэн сувилагчтай нэг болж ажилласан багийнхнийг тусгаарлан шинжилж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Сүүлийн гурав хоногт нийт 1816 хүний сорьцод шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрчээ.
 
Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнээс, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс, 11 дүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын жолоочоос халдвар илэрсэн байна. Тус хүнийг өөрийн хүсэлтийн дагуу болон, тухайн улсын албаны хүмүүстэй харилцан тохиролцож, нутаг руу нь буцаажээ. Мөн 11 дүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн Белерусын болон Монголын жолоочоос мөн коронавирус илэрсэн байна. Түүнчлэн  өнгөрсөн сарын 17, 18-нд гурван тээврийн жолоочоос мөн халдвар илэрсэн байна. 
 
Түүнчлэн коронавирусийн халдвар илэрсэн сувилагчтай нэг болж ажилласан таван эмч, сувилагч, үйлчлэгчийг тусгаарлан шинжилж байна. Одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байна.  
 
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. Батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 368 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 49 хүний нэгийнх нь биеийн байдал хүн, 7 нь хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна" гэдгийг хэллээ.

Халдвар илэрсэн сувилагчтай нэг болж ажилласан багийнхнийг тусгаарлан шинжилж байна
2020-11-09 16:02:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0