Японы эрдэмтэд Covid-19 өвчин үүсгэгч SARS-CoV2 вирустэй төстэй шинэ вирусийг агуйн сарьсан багваахайнаас илрүүлжээ.
Токиогийн их сургуулийн судлаачид Японы зэрлэг байгальд долоон жилийн өмнө хийсэн судалгааныхаа үеэр дээж болгон авсан сарьсан багваахайн ялгадсыг судалж үзээд, Covid-19 өвчин үүсгэгчтэй маш олон ижил шинж чанартай, бүртгэгдэж байгаагүй шинэ вирус олж илрүүлсэн байна.
Шинэ вирус нь SARS-CoV2 вирустэй генетикийн хувьд 81.5 хувь таарч байгаа бөгөөд эрдэмтдийн хэлж буйгаар энэ нь өдгөө цар тахал болоод буй дээрх вирустэй их төстэй, анх удаа бүртгэгдэж байгаа юм.
Covid-19, SARS, MERS болон зарим энгийн ханиад томууны вирусүүд амьтнаас хүнд халддаг нь нэг том шалтгаан юм. Гэхдээ Японы эрдэмтдийн нээсэн шинэ коронавирус одоохондоо хүнд халдах чадваргүй бөгөөд цаашид нарийн судалгаа хийх шаардлагатай гэнэ.
“Маш олон төрлийн коронавирус байдгаас цөөн хэд нь л хүнд халдаж, өвчин үүсгэх чадвартай байдаг. Гэхдээ энэ нь бидэнд халдах эрсдэлтэй өөр коронавирус байхгүй гэсэн үг биш. Тиймээс бид үргэлжлүүлэн судалж, олж мэдсэнээ цаг тухайд нь хуваалцаж байх болно” хэмээн профессор Шин Мураками ярьжээ.

Эх сурвалж: RT.COM
| Covid-19-тэй төстэй вирус Японы сарьсан багваахайнаас илэрчээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24