Баасан, 2024-11-22
А.Амбасэлмаа: Улаанбаатарт илэрсэн 10 тохиолдлын ойрын хавьтал болох 444 хүнийг тогтоосон

2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол гурваар нэмэгдэж 434 болоод байна.
 
Шинээр нэмж илэрсэн гурван тохиолдлын хоёр нь тир машины жолооч, нэг нь жолоочийн ойрын хавьтал аж.
 
Улаанбаатар хотод бүртгээд байгаа 10 тохиолдлын нийт ойрын хавьтал 444 хүнийг илрүүлээд байна. Анхны шинжилгээг 36 хүнээс бусдад нь хийсэн. 102 хүний шинжилгээг давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийсэн байна.
 
Мөн энэ арван хүний хоёр дахь хавьтал 5620 хүнийг тогтоож, 3327-д нь шинжилгээ хийсэн, сөрөг гарсан болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

А.Амбасэлмаа: Улаанбаатарт илэрсэн 10 тохиолдлын ойрын хавьтал болох 444 хүнийг тогтоосон
2020-11-17 11:26:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0