Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөр”-ийг өнөөдөр буюу 2020 оны 10-р сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны бүрэлдхүүн, салбарын лавлагаа шатлалын байгууллагуудын удирдлагуудад танилцууллаа.
Оролцоонд тулгуурласан Нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилгод хүрэхийн тулд цаашид хэрэгжүүлэх үндсэн чиглэлүүдийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөрт тодорхойлон тусгасан байна. Үүнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг тогтмолжуулах, тандалтын тогтолцоог сайжруулах, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн төслийг боловсруулахад нотолгоонд суурилсан судалгааны баримтуудыг бүрдүүлэн ажиллах болон бусад чухал зорилтууд тусгагдсан байна.
НЭМҮТ-ийн 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөрийн танилцуулгыг сонссоны дараа СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чимэгээ хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг сайжруулахад хэрхэн анхаарах, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр хүүхдийн эрт илрүүлгийн товлолтой болох, тандалтын тогтолцоог хөгжүүлэх талаар санал дэвшүүлэв.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимидсүрэн Нийгмийн эрүүл мэндийн тандалт, тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлснээр 2024 онд хүрэх түвшинг тодорхойлж, үндсэн 7 чиглэлээр интервенци хийхээр Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай гэдгийг чухалчлав.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн тухай хуулинд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь тэргүүлэх чиглэл байна хэмээн тусгагдсаны дагуу Нийгмийн эрүүл мэндийн төвийн стандартыг нэн даруй батлан гаргаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллана хэмээн онцлон хэлэв.
| “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020-2024 оны Хөгжлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24