Өнөөдөр 31 тохиолдол шинээр илэрсэнийг ЭМЯ-наас мэдээллээ. Ингэхдээ нийслэлд хоёр том голомт үүсээд байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Тэрбээр "Өнөөдөр 31 хүнээс халдвар илэрлээ. Нийслэлд хоёр том голомт үүссэн. Тодруулбал, Монгол Шир ХК-ийн нэг ажилтан ХӨСҮТ-д хоёрдугаар сарын 1-ний шөнө ХӨСҮТ-д онош батлагдаж ирсэн. Тиймээс тухайн компанийн 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн. Тухайн 18 иргэн нь нийслэлийн 6 дүүргийн 12 хороонд амьдарч байна. Тухайлбал, БЗД-ийн 4-н хороо, БГД-ийн 2 хороо, СБД-ийн 1 хороо, Чингэлтэй дүүргийн 1 хороо, ХУД-ийн 3 хороо, СХД-ийн 5 хороонд шинээр өвчлөл нэмэгдэж байна. Ойрын хавьтлуудын тоо эрс нэмэгдэж байна.
Амгалан амаржих газарт батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтлуудын тандалтын шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэлээ.
А.Амбасэлмаа: Нийслэлд хоёр том голомт шинээр үүслээ |
|