Баасан, 2024-11-22
Д.Нарангэрэл: Хүн болгон халдвар авах эрсдэлтэй байна

 Нийслэлд 10 голомт идэвхтэй, мөн хоёр том голомт шинээр үүсч байгааг ЭМЯ-наас мэдээллээ. ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл "Өнгөрсөн жил бид цахимаар Сар шинийн баяраа тэмдэглэсэн. Тиймээс энэ жил иргэдийгээ "Цахимаар золгоорой" хэмээн уриалж байна. Бид олон хүний бөөгнөрөл үүсгэж, дэлгүүр хоршоогоор явж эрсдэл үүсгэмээргүй байна. Энэ жил тархвар судлалын хувьд маш өндөр эрсдэлтэй байгаа. 
 
Учир нь нийслэлд 10 голомт өндөр идэвхтэй байна. Энэ голомтуудын тодорхой хэсэг нь эх үүсвэр нь тодорхойгүй байна. Хүн болгон халдвар авах эрсдэлтэй. Халдвар авах эрсдэлтэй газар бол хүний бөөгнөрөл үүссэн орчин. Тиймээс хүн болгон хүн хоорондын зайгаа сайтар баримтлах хэрэгтэй байна. Гэтэл манай дэлгүүр хоршоодод хүн хоорондын зай барихгүй байгаа нь тархвар судлалын хувьд өндөр эрсдэлтэй байна. 
 
Дэлгүүр хоршоо орж, бэлэг сэлт бэлдэхгүй байхыг уриалж байна. Учир нь энэ жил Сар шинийн баярыг цахимаар тэмдэглэх шийдвэр хэдийнээ гарсан байгаа" гэлээ. 
 

Д.Нарангэрэл: Хүн болгон халдвар авах эрсдэлтэй байна
2021-02-04 11:29:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0