Баасан, 2024-11-22
ЭМЯ: 38 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1928 болжээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 38 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 
 
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 38 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Сүүлийн үед маш олон халдварын тохиолдол илэрч байгаа учраас хавьтлуудын тоо өндөр байна. 
 
Идэвхтэй голомтууд,
 
-"Монгол шир" үйлдвэрийн 18 хүн дээр нэмж 7 тохиолдол илэрсэн. Нийт 25 тохиолдол болсон. 
 
-Х апартмент хотхон нийт 13 тохиолдол болсон. 
 
-ББСБ-ын буюу Жи би плазагийн голомт 40 болсон. 
 
-Сүхбаатар дүүргийн Бэлхийн гутлын цехийн голомтоос 26 тохиолдол болсон. 
 
-СХД-ийн Худалдааны төвийн голомт 17 болсон. 
 
-Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн байруудад халдварын голомт бас идэвхтэй байна. 
 
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1092 болж байна.
 
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
 
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1928, эдгэрсэн 1430 эмчлэгдэж байгаа 485 байна. Хөнгөн 388, хүндэвтэр 95, хүндэвтэр 1, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ. 

ЭМЯ: 38 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 1928 болжээ
2021-02-05 11:10:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0