Ням, 2024-05-19
Танилц: Халдвар идэвхтэй байгаа голомтууд

Улаанбаатарт өнөөдөр 38 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 38 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Сүүлийн үед маш олон халдварын тохиолдол илэрч байгаа учраас хавьтлуудын тоо өндөр байна. 
 
Идэвхтэй голомтуудыг танилцуулвал, 
 
-"Монгол шир" үйлдвэрийн 18 хүн дээр нэмж 7 тохиолдол илэрсэн. Нийт 25 тохиолдол болсон. 
 
-Х апартмент хотхон нийт 13 тохиолдол болсон. 
 
-ББСБ-ын буюу Жи би плазагийн голомт 40 болсон. 
 
-Сүхбаатар дүүргийн Бэлхийн гутлын цехийн голомтоос 26 тохиолдол болсон. 
 
-СХД-ийн Худалдааны төвийн голомт 17 болсон. 
 
-Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн байруудад халдварын голомт бас идэвхтэй байна" гэлээ. 

Танилц: Халдвар идэвхтэй байгаа голомтууд
2021-02-05 11:18:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0