Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 14283 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон саяхан үүссэн голомтын хавьтлаас халдвар илэрч байна. Таван тохиолдлын шинжилгээг судалж байна. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 32 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Үүнээс 74 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал маш хүнд нэг иргэн эмчлэгдэж байна" гэв.
Түүнчлэн "Голомт өргөн хүрээтэй болж, цар хүрээгээ тэлж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байранд идэхтэй байна. "Монгол шир" ХК-иас үүдэлтэй халдварын голомтоос нэмж 7 тохиолдол бүртгэгдлээ. Нийт уг голомтолсон халдварын тоо 25 болж байна. Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын худалдааны төвөөс үүдэлтэй халдвар авсан иргэдийн тоо 17-д хүрсэн байна. Бэлх орчмын айл, өрхүүдийн халдвар идэвхтэй явагдаж байна" гэж ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн Худалдааны төвийн голомтоос 17 тохиолдол батлагдаад байна |
|